
V-Dem-ийн “Ардчиллын индекс 2025” зарлагдлаа.
V-Dem буюу Varieties of Democracy нь дэлхийн улс орнуудын ардчиллын түвшинг нарийвчлан хэмжиж, ардчиллын индекс гаргадаг олон улсын судалгааны томоохон төсөл юм. Шведийн Гётеборгийн их сургууль болон АНУ-ын Нотр Дамын их сургуулийн судлаачдын хамтын ажиллагааны хүрээнд 2014 оноос хойш хэрэгжиж буй уг төсөл нь 190 гаруй орны ардчиллын хөгжлийг олон үзүүлэлтээр тодорхойлдог.
Democracy Report 2026 тайланд дэлхийн ардчиллын чиг хандлагыг олон улсын хэмжээнд үнэлж, ардчиллын чанар буурч, авторитар дэглэмүүд нэмэгдэж байгааг онцолжээ. Тайланд дурдсанаар дэлхийн хүн амын 41% автократжиж буй оронд амьдарч байна.
Товчхондоо 2025 онд болсон “Огцрох амархан” залуучуудын жагсаал, Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд огцорсон болон бусад онцлох үйл явдлуудыг дүгнээд энэ удаагийн ардчиллын индекс гарчээ. Бүтэн тайлантай танилцахыг хүсвэл энд дарна уу.
UIH.mn сайт долоо хоног бүрийн даваа гарагт улс төр, нийгмийн тойм "Newsletter" хүргэж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.