WWW.UIH.MN- United Info Hub

ТАЛБАРЫН РЕДАКЦЫН БОДЛОГО

UIH.mn нь Монгол улсад Парламентын институцийг бэхжүүлэх зорилготой. 

UIH.mn олон нийтэд нөлөө бүхий бодлого, хууль тогтоомж, засаглал, нийтийн эрх ашгийн асуудлыг баримтад суурилсан, тэнцвэртэй, ойлгомжтой байдлаар хүргэх зорилготой редакцын бүтээгдэхүүн юм. Бид мэдээллийг түгээхээс гадна иргэдийн мэдэх эрх, бодит ойлголтыг дэмжихийг редакцын үндсэн үүрэг гэж үздэг.

Уг талбар нь төлөөлөгчдөд тавих иргэдийн хяналтыг дэмжих, хялбаршуулах, төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготой. 

Энэхүү редакцын бодлого нь UIH.mn цахим талбар болон newsletter ямар зарчим, стандарт, хариуцлагын хүрээнд бэлтгэгдэж, уншигчдад хүрдгийг тодорхойлно.

НЭГ. РЕДАКЦЫН ЗОРИЛГО, ЧИГЛЭЛ

1.1 Үндсэн зорилго

UIH.mn талбар, newsletter нь:

  • хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын шийдвэр,
  • бодлогын өөрчлөлт,
  • нийтийн эрх ашигт нөлөөлөх асуудлыг
    баримтад тулгуурлан тайлбарлах замаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

1.2 Редакцын онцлог

  • Мэдээг шууд дамжуулах бус, утга, агуулга, нөлөөлөлтэй нь тайлбарлана.
  • Тоо баримт, эх сурвалжийг товч, ойлгомжтой хэлбэрт оруулна.

Сэтгэгдэл, таамаг бус баталгаатай мэдээлэлд тулгуурлана.

ХОЁР. КОНТЕНТ БҮТЭЭХ СТАНДАРТ

2.1 Мэдээллийн шалгуур

UIH.mn талбар, newsletter-д нийтлэгдэх контент нь дараах шалгуурыг хангана:

  • Олон нийтэд бодит ач холбогдолтой
  • Иргэдийн амьдрал, эрх ашигт шууд болон шууд бус нөлөөтэй
  • Найдвартай эх сурвалжаар баталгаажсан

2.2 Эх сурвалж, баримт

  • Албан баримт бичиг
  • Хууль, тогтоол, журам
  • Албан ёсны мэдэгдэл
  • Итгэмжлэгдсэн судалгаа, тайлан дээр үндэслэнэ.

Эх сурвалжийг нуун дарагдуулах, зориудаар дутуу дурдсан контент нийтлэхгүй.

2.3 Найруулга, хэлбэр

  • Энгийн, ойлгомжтой хэллэг
  • Айдас төрүүлэх, дэвэргэх, сенсаацлах хэлбэрээс татгалзана

Гарчиг нь агуулгыг буруу чиглүүлэхгүй

ГУРАВ. РЕДАКЦЫН ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА

3.1 Хараат бус байдал

UIH.mn талбар, newsletter нь:

  • Улс төрийн нам, нэр дэвшигч
  • Ашгийн сонирхол бүхий этгээд
  • Хандивлагч, түнш, аливаа этгээдээс редакцын хувьд хараат бус байна.

3.2 Тэнцвэртэй байдал

  • Маргаантай асуудлаар олон талын байр суурийг харгалзан үзнэ
  • Нэг талын сурталчилгаа, уриалгад үйлчлэх контент нийтлэхгүй

3.3 Алдаа засах бодлого

Хэрэв алдаа гарсан нь тогтоогдвол:

  • Алдааг засварлаж
  • Зассан тухайгаа уншигчдад ил тод мэдэгдэнэ.

3.4 Мэдээллийг нягтлах, эх сурвалж дурдах

  • Uih.mn  талбар дахь мэдээллийг дамжуулан мэдээлэхийн өмнө заавал нягтална уу. Нягтлаагүй мэдээллийг дамжуулснаас үүдэн гарсан хариуцлагыг Uih.mn хүлээхгүй.
  • Uih.mn талбарт нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, судалгааны тайлан, статистик, тоо баримтуудыг ашиглахдаа мэдээллийн эх сурвалжийг дурдана уу.

ДӨРӨВ. ХАМТЫН АЖИЛЛАГАА, СУРТАЛЧИЛГАА

4.1 Хамтын ажиллагааны зарчим

UIH.mn нь:

  • Редакцын үнэт зүйлтэй нийцсэн
  • Ил тод, хариуцлагатай хувь хүн, байгууллагатай хамтран ажиллана.

4.2 Төлбөртэй контент

  • Төлбөртэй, ивээн тэтгэсэн контентыг тодорхой тэмдэглэгээтэйгээр нийтэлнэ
  • Ийм контент нь редакцын үндсэн мэдээтэй нэг ангилалд орохгүй.

4.3 Редакцын бүрэн эрх

  • Худал, төөрөгдүүлсэн, ёс зүйд нийцэхгүй агуулгатай контентыг нийтлэхээс татгалзах эрхтэй
  • UIH.mn-д ирсэн төлбөртэй мэдээллийг өөрсдийн стандарт, хэв маяг, мэргэжлийн байдалд нийцүүлэн ажиллах эрхтэй.

ТАВ. ХЭРЭГЛЭГЧ, УНШИГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

5.1 Цуглуулах мэдээлэл

UIH.mn талбар, newsletter нь:

  • Бүртгэлийн имэйл хаяг
  • Илгээлтийн статистик (нээсэн эсэх, дарсан холбоос гэх мэт) зэрэг мэдээллийг техникийн зорилгоор бүртгэнэ.

5.2 Мэдээллийн хэрэглээ

Цуглуулсан мэдээллийг:

  • Newsletter илгээх
  • Контентын чанарыг сайжруулах зорилгоор ашиглана.

Гуравдагч этгээдэд худалдах, дамжуулахгүй.

5.3 Бүртгэл цуцлах

Уншигч:

  • И-мэйлийн доод хэсэгт байрлах Unsubscribe холбоосоор
  • Эсвэл редакцтай шууд холбогдон өөрийн бүртгэлийг хүссэн үедээ цуцлах боломжтой.

ЗУРГАА. СОНГУУЛИЙН ҮЕИЙН ТУСГАЙ БОДЛОГО

6.1 Ерөнхий зарчим

Сонгуулийн үед UIH.mn талбар, newsletter нь:

  • Холбогдох хууль, журмыг чанд мөрдөнө.
  • Үнэн бодит, харьцуулсан мэдээлэлд анхаарна.

6.2 Хязгаарлалт

  • Уншигчдыг тодорхой нам, нэр дэвшигчийг дэмжихэд уриалахгүй.
  • Чансаа тогтоох санал асуулга явуулахгүй.

6.3 Ил тод байдал

Сонгуультай холбоотой төлбөртэй контентыг:

  • Тодорхой тэмдэглэгээтэй.
  • Бусад редакцын контентоос ялган нийтэлнэ.

ДОЛОО. ХОЛБОО БАРИХ, САНАЛ ХҮЛЭЭН АВАХ

UIH.mn newsletter-ийн редакцын бодлоготой холбоотой:

  • санал
  • шүүмж
  • залруулгын хүсэлтийг редакц хүлээн авч, шаардлагатай тохиолдолд бодлогыг шинэчилнэ.

 

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

Та редакцын бодлоготой холбоотой саналаа contact@nccd.mn хаягаар илгээнэ үү. Редакцын бодлогыг шинэлэх тухай бүрд уншигчдад нээлттэй мэдэгдэнэ.

Манай хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Тэгш-Ундрах төв, 303 тоот

Утас: +(976) 7755 2212

Имэйл: contact@nccd.mn   

 

Хүндэтгэсэн,

UIH.mn