Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргаан үүсгэлээ
2026-03-26

Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.

Үүний цаана Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа биш, дахин сонгох хууль, эрх зүйн боломжийг нээх улс төрийн зорилго байж магадгүй гэж зарим эх сурвалж хэллээ. 
Сэтгэгдэл