Factcheck: Т.Даваадалай худал мэдээлэл түгээв
2026-03-31

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Туулын хурдны замын трасс дагуух 1.9 га талбайн бургас авах нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нөхөн сэргээгдэх боломжтой гэж үзэж байна” хэмээн ярьсныг нягтлахад худал мэдээлэл байна.❗

⚠️ Усны дүгнэлтгүй, байгаль орчны зарим нарийвчилсан үнэлгээ, дүгнэлтүүд хийгдсэн эсэх нь тодорхойгүй Туулын хурдын замын асуудал дээр холбогдох яам, агентлагууд нь ямар ч мэдээлэл өгөхгүй таг чиг хэвээр байна. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч нийслэлийн албан тушаалтнууд бүрэн судалгаа тооцоогүйгээр “сөрөг нөлөөгүй” хэмээн ярьж байна.

Хөрсний аюулгүй байдлын олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн судлаач Жармила, Сталиснав нарын судалгаанд бургас нь газрын гүнийн усыг дээш татаж, чийглэг, намгархаг хөрсийг бий болгодог.  Мөн үндэс сайтай тул газрын хөрсийг барьж, голыг бохирдуулагч бодисыг шингээж ус цэвэршүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ургамал гэж дүгнэжээ.

❌ Харин бургасыг нь тайрч устгавал тухайн орчны хөрс хатаж, дээш татагдсан хөрсний ус нь буцаж шургана. Ингэснээр хөрсний эвдрэл нь нэмэгдэж, цөлжсөнөөр экологийн тэнцвэрт байдал алдагддаг. Ухаж сэндийчсэн тохиолдолд зөвхөн бургасаар тогтохгүй ургамлын төрөл зүйл, шувуу, шавж, зэрэг амьтан, хөрсний бүтэц нь хүртэл эвдэрч сүйддэг байна. 

Иймд бургас байгаль орчинд онц ач холбогдолгүй, хялбар нөхөн сэргээгдэнэ гэдэг нь зориуд түгээж буй худал мэдээлэл.

UIH.mn сайт долоо хоног бүрийн даваа гарагт улс төр, нийгмийн тойм "Newsletter"  хүргэж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Сэтгэгдэл