
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлж байхаар заасан байдаг. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт Шүүхийн сахилгын хороо 2025 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр (2026.03.31) хүргүүлэв.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан чиг үүргийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэн, зөвхөн хуульд заасан шүүгчийн сахилга, хариуцлагатай холбоотой асуудалд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн талаараа тайланд дурджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.