
Энэ удаагийн мэдлэг буланд Беларусын Улсын их Сургуулийн судлаач Елена Пилгуны судалгаа болох Political Manipulation via Crisis Ideologization үр дүнг онцолж байна. Улс төрийн манипуляц (political manipulation) гэдгийг улс төр судлалд хүмүүсийн улс төрийн ухамсар үйл байдлыг өөрийн эрх ашгийн үүднээс далд аргаар удирдах явдал гэж тодорхойлж болно.
Буруутгах, шүүмжлэх арга
Улс төрийн өрсөлдөгчийг олон нийтийн өмнө буруутгаж, нэр хүндийг нь унагах замаар итгэлийг сулруулдаг.
Дарамт, шийтгэлийн арга
Шүүмжилсэн хүмүүсийг айлгах, дарамтлах, шийтгэх замаар эсэргүүцлийг багасгахыг оролддог.
Бурууг бусдад тохох арга
Өөрсдөд нь тавигдсан буруутгалыг эсрэг талд шилжүүлж, төөрөгдөл үүсгэдэг.
Дайны аюулын арга
Гадаад аюул заналхийлэл, дайны эрсдэлийг онцлон ярьж хүмүүсийг айдаст автуулдаг.
Худал мэдээлэл тараах арга
Худал, төөрөгдүүлсэн мэдээллийг санаатай тарааж олон нийтийн ойлголтыг өөрчилдөг.
Ятгалгын арга
Сонгогчдыг татахын тулд боломжгүй эсвэл бодит бус амлалтууд өгдөг.
Доромжлох арга
Бодлого ярилцахын оронд эсрэг талын хүнийг хувь хүн талаас нь доромжилж дайрдаг.
Анхаарал сарниулах арга
Чухал асуудал гарсан үед өөр сенсац, маргаантай сэдэв гаргаж анхаарлыг өөрчилдөг.
Манай улсын хувьд ч олон нийтийн мэдээллийн орчин, улс төрийн хэлэлцүүлэгт манипуляцын аргууд ажиглагддаг. Иймээс улс төрийн манипуляцын аргуудыг таньж мэдэх, шүүмжлэлтэй сэтгэлгээг хөгжүүлэх нь олон нийтийн оролцоо, бодлогын ил тод байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Дэлгэрэнгүй судалгааг уншихыг хүсвэл энд дараарай.
UIH.mn сайт долоо хоног бүрийн даваа гарагт улс төр, нийгмийн тойм "Newsletter" хүргэж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.