С.Бямбацогтын АН-тай хийсэн тохироо үр дүнд хүрэв
2026-04-03

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаас нэг хоногийн завсарлага авсан. Харин өчигдөр орой МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогт нар АН-ын бүлгийн хуралдаанд оролцсон. Ингээд үүний үр дүнд өнөөдөр өглөө УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын даргыг намын харьяаллаас чөлөөлөгдөх хуулийн төсөл буюу Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, үзэл баримтлалын хувьд дэмжээд байна. Энэ бол Ардчилсан намаас тавьсан шаардлага нь байлаа. Иймээс АН-ынхан завсарлагаа зогсоож, чуулганы хуралдаандаа суухад бэлэн гэдгээ илэрхийлж байна.

Ингээд С.Бямбацогтын хийсэн тохироо үр дүнд хүрч, УИХ-ын даргын суудалд суух нь баттай болов. Тэгэхээр үдээс хойш хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганаар С.Бямбацогтын УИХ-ын даргад дэмжих нь тодорхой байна. 

Сэтгэгдэл