
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-ны хооронд орон даяар зохион байгуулсан нэг дэх шатны зөвлөлдөх санал асуулгын талаарх танилцуулга болон ирэх амралтын өдрүүдэд болох хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсов.

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга хоёр үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалт дөрөвдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.