
|
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн ёс зүйн асуудал маргаан дагуулж буй энэ өдрүүдэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд чуулганы танхимд хандлага, ёс зүйн хувьд зохимжгүй үг, үйлдэл гаргаж буй нь шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэвлэлд ярилцлага өгөх үедээ “Ерөнхийлөгч хоёр шалтгаанаар энэ хуулийг санаачилсан. Нэгт ард иргэд олонхоороо сонгодог учраас ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч парламентад хяналт тавих бүрэн эрхтэй” гэж мэдээлснийг нягтлахад худал мэдээлэл байна. |
||
|