
|
Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгч тухайн улс орныг гадаад, дотоодын үйл ажиллагаанд төлөөлж, парламентын гаргасан хуулийг ёсчлон батлах, бэлгэдлийн утгаар төрийн ёслол, дипломат үйл ажиллагаанд оролцох зэрэг цөөн тооны хязгаарлагдмал эрх дархтай байдаг. ⚖️Харин Монгол Улсад Ерөнхийлөгчийн эрх мэдэл парламентын тогтолцоот улсуудаас илүү бөгөөд хуульд хориг тавих, зэвсэгт хүчнийг командлах, шүүгчийг томилж, зарим хууль хүчний байгууллагын томилгоонд оролцож байна. Иймээс ч зарим судлаачид Монголыг холимог шинжтэй парламентын тогтолцоотой гэж үздэг. |
||
|
⚠️Гэтэл ийм өөх ч биш, булчирхай ч биш хоёр талт эрх мэдлийн хуваарилалт нь өнөөдрийг хүртэл улс төрийн тогтворгүй байдалд нөлөөлж ирсэн. Одоо бүр ардчилсан парламентын засаглалын дархлааг сулруулж, төрийн эрх мэдэл нэг хүний эсвэл нэг намын хараат байдалд шилжих аюултай нөхцөл байдал руу түлхэх эрсдэл бодитоор тохиолдох боллоо. Тэр тусмаа, хуулийн дагуу намаасаа татгалзах ёстой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх баригч МАН-аар дамжуулан Засгийн газар, УИХ-ын даргын томилгоонд хүртэл нөлөө үзүүлж, улс төрд ил болон далд хэлбэрээр идэвхтэй оролцож буй нь хэн бүхний нүдэнд ил байна. |
||
|
||
|
➡️ Энэ бүхэн нь эцэстээ эрх мэдлийн төлөөх тасралтгүй тэмцлийг бий болгож, төрийн эрх барих дээд байгууллага парламентыг тогтворгүй байдал руу хөтөлнө. ❓Тэгвэл хэн хожих вэ? ????Энэ бүхний ард алдаа гаргах эрхгүй, айдаст автсан төрийн түшээдтэй парламентын засаглалын нэр хүнд улам унаж, Ерөнхийлөгчийн институцийн эрх мэдэл, нэр нөлөө тэр хэрээр өсөх нь тодорхой. Замбараагүй байдал газар авахын хэрээр Монгол Улс нэг намын хараат байдалд эсвэл нэг хүний дарангуйлалд шилжиж, ардчилсан парламентаа устгах аюул ойртоно гэсэн үг. |
||
|
Ийм учраас ардчиллын “аюул“ болж буй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, цаашид улс төрийн тогтворгүй байдал руу хөтөлдөг хууль эрх зүйн тээг, саадаа арилгах зайлшгүй шаардлага парламентын өмнө бий болжээ. Хамгийн эхний алхам бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй буцаах. Үүнийг хийж чадахгүй бол ардчиллын дархлаагаа алдах аюултай. |
||
|