
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болох тухай зохицуулалтыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулахаар Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын найман гишүүн хуулийн төсөл боловсруулсан. Өнгөрсөн долоо хоногт хйисэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөл дэх төлөөлөгчдийн “тавин хувь” гэснийг “гучин хувь” гэж бууруулах тухай анхны хэлэлцүүлгийн үед гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжиж шийдвэрлэсэн юм. Ингээд өнөөдөр чуулганы хуралдааны эхэнд эцэслэн батлав.