Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хууль батлагдсанаар төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь судалгаа хийдэг үндсэн чиглэлээрээ тендерийн сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгалаа. Мөн Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж ил тод байлгах зохицуулалтыг тусгаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ил тод байлгахаар заасан байна. Ингэхдээ Шинжлэх ухаан, технологийн сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэн байгуулах, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл https://sudalgaa.gov.mn/ гэсэн үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ. Үүнээс гадна Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн нэгдсэн санг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хариуцуулж, УИХ-д энэхүү нэгдсэн сантай холбоотой хийж гүйцэтгэсэн ажлыг тайлагнадаг зохицуулалтыг оруулаад байна.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэгдсэн гол заалтууд:
19 1 дүгээр зүйл. Эрдэм шинжилгээний байгууллагын ил тод байдал
- 19 1 .1. Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд судалгаа хөгжүүлэлт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдсэн судалгаа, шинжилгээний мэдээллийг байршуулж, ил тод, аюулгүй байдлыг Засгийн газар хариуцна.
- 19 1 .2. Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд судалгаа хөгжүүлэлт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдсэн судалгаа, шинжилгээний мэдээллийг байршуулж, ил тод, аюулгүй байдлыг Засгийн газар хариуцна.
- 19 1 .3. Эрдэм шинжилгээний байгууллага нь дараах мэдээллийг хуулиар нууцлахыг хориглосноос бусад тохиолдолд үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд байршуулж, ил тод байлгана:
2/23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг:
- “23.4. Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарласан сонгон шалгаруулалтад энэ хуулийн 3.1.11-т заасан судалгааны үндсэн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт зүгшрүүлэлтийн ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх тохиолдолд тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлнө.”
- 3/23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг:
- “23.5. Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож бий болгосон бүтээлийг хуулиар нууцлахыг хориглосноос бусад тохиолдолд эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санд байршуулна.”