
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан мэдээлэл хийлээ. Тухайлбал, дэлхий нийтэд шатахууны хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж буй энэ үед цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд ногоон улсын дугаар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь зөвхөн бүрэн цахилгаан автомашин (BEV) болон зай хураагуурт тулгуурласан, туулах зай уртасгагчтай цахилгаан автомашин (EREV)-д хамаарах бөгөөд Prius, Aqua зэрэг гибрид (HEV), залгадаг гибрид (PHEV) технологийн автомашинд хамаарахгүй.
Иймээс “туулалтын зай уртасгагчтай” (range-extended) хэмээн нэрлэдэг. Ижил төрлийн тээврийн хэрэгсэлд бүс нутгийн бусад улс орнууд ногоон өнгийн улсын дугаар олгодог жишигтэй бөгөөд манай улсын хувьд зам, тээврийн салбарын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох шийдвэр гарч, ногоон улсын дугаар олгож эхлэх юм.
Ногоон дугаар авах боломжтой автомашины загварууд:
BYD
Tesla
Nissan
Hyundai / Kia
BMW / Mercedes / Audi
Хятадын EREV ангиллын машинууд
(онолын хувьд ногоон дугаар авах боломжтой)