
⚔️Хаврын чуулган эхэлснээс хойш МАН-ынхны эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл тасралтгүй үргэлжиллээ. УИХ, Засгийн газраасаа эхлээд сандал, суудлаа булаацалдсан эрх баригчид үргэлжлүүлээд орон нутгийн эрх барих төлөөллийн байгууллага Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тамгыг авахаар долоо хоног улс төржлөө.
Харин нөгөө талаас нийслэлийн Засаг даргын орлогч дарга Т. Даваадалай А.Баярыг ажлаа өгөхийг шаардаж, тамгаа өгөхгүй байгаа гэж мэдэгдэв. Хариуд нь А.Баяр тамга байх ёстой байрандаа байгаа гэв. Энэ мэтээр өнгөрсөн долоо хоногийн турш хэвлэлээр байлдаж, эцэст нь МАН-ын Удирдах зөвлөл Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар батламжлахыг зөвшөөрснөөр эх захгүй хэрүүл тэмцэл нь намжив. Эрх баригчид ажилдаа анхаарахгүй бол ард иргэдийн амьдрал ахуй уруудсаар л байна. Тамга тэмдэг, сандал суудлаас өөрийг боддоггүй хүмүүст улсынхаа эрх мэдлийг өгчихсөн. Аяа бас ичиг ичиг.
Улс төр, нийгмийн долоо хоногийн тойм эндээс уншина уу.