
Монголын улс төрийн намуудад манлайлагч, лидер улстөрч үгүйлэгдэж буй энэ үед Сангажавын Баярцогт гэж хуучин мөртлөө шинэ улстөрч эргэн ирсэн нь Ардчилсан намынхан төдийгүй олон хүнд эргэлзээ болон итгэл найдвар төрүүлж байна. 1990 онд 24 насандаа Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож, Монголын улс төрд хөл тавьсан С.Баярцогт 2016 он хүртэл УИХ, ЗГ-ын түвшинд өндөр, дээд албан тушаал хашсан Ардчилсан намын толгой улстөрчдийн нэг. ⚖️Гэтэл 2016 оноос хойш Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан гэх хэрэгт холбогдож, хоригдож, олон жил шалгуулсны эцэст цагаадсан. Ингээд 2023 оноос дахин улс төрд орж ирэхээр удаа дараа оролдлого хийсний эцэст, өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо.
Эцэст нь түүний хэлснээр бүгд эвээ олж Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогт, дэд даргаар УИХ-ын гишүүн асан Н.Ганибал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга болон Ч.Өнөрбаяр нарыг сонголоо. Ийнхүү АН-ын дарга О.Цогтгэрэлийн хэлснээр Ардчилсан намын улс төрийн машин нэгэн зорилгын төлөө хамтдаа хөдлөх боломжтой болов. Гэхдээ энэ эв нэгдлээ урт хугацаанд хадгалж, С.Баярцогтын манлайлал дор нэгдэж чадах уу гэдэг асуулт хүн бүрийн аманд байна.
⚠️Харин замын дундаас тэд дахин эвдэрвэл тэдэнд итгэх иргэдийн итгэл шувуу мэт үргэн одно. Ямартай ч МоАХ фракцаас Л.Мөнхбаясгалан дэд дарга болсон. С.Баярцогтын хэлснээр Х.Баттулгын нөхцөл, шаардлагууд ямар байхаас Ардчилсан намын эв түнжин хамаарах нь тодорхой. Сонгууль хүртэл энэ чигээрээ явбал ялалтад хүрч мэднэ. Харин эрх мэдэлд хүрвэл юу л болох бол доо. С.Баярцогт өөрт олдсон сүүлчийн боломжоо хэрхэн ашиглах нь намын дотоод эв нэгдлээ хэрхэн хангаж чадахаас хамаарна.