
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулзав. Тус уулзалтаар Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Харин стратегийн орд эзэмшигчид болох Энержи ресурс ХХК, Ачит Ихт ХХК, МАК ХХК зэрэг хүрэлцэн ирсэн компанийн удирдлагууд дүрэм журмаа тодорхой болгох нь чухал учраас хуулийн төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.
Хуулийн цар хүрээ:

Стратегийн орд эзэмшигчид өмнөх Засгийн газартай ордуудын 60 хувийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Гэвч өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 60 хувийн өгөөжид юу тооцох вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа аж.
Хэрвээ орд эзэмшигч бүртэй хэлэлцээр хийвэл цаг алдаж, олон жил зарцуулах эрсдэлтэй. Тиймээс нэг хуулиар асуудлаа цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.

2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уул уурхайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашгийг иргэний хуримтлалын санд оруулж байна. e-Mongolia-д байршсан “Чингис хаан” Үндэсний Баялгийн сангийн иргэнд ногдох өгөөж 2024 онд 178 мянган төгрөг, 2025 онд 306 мянган төгрөг болсон. 2026 онд 500 мянган төгрөг болохоор байна. Холбогдох хуулийн төслийг батлуулснаар иргэд цаг алдалгүй стратегийн орд ашиглалтаас үр өгөөж хүртэх, нөгөө талаас хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчин бий болно. Жилийн эцэстээ e-Mongolia дахь иргэний хуримтлалын сан арвижсан байх нөхцөл бүрдэнэ. “Win-Win” зарчим үйлчилнэ.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн 16 ордыг баталсан. Мөн хавсралтад нь стратегийн ордод хамаарах эсэхийг тогтоох 39 ордын жагсаалт гаргажээ. Стратегийн 16 орд газруудаас 8 орд газарт төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон бөгөөд үлдсэн 8 орд газарт хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг эхлүүлсэн.

Стратегийн 16 ордод:
багтаж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар