Эпштэйний сонсгол
2026-05-14

⚠️Монгол ардын нам доторх экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талыг тууштай баримтлагч гишүүд Жеффри Эпштэйний асуудлаар Монголд нээлттэй сонсгол зохион байгуулах санаачилга гаргасан нь гайхшируулав. Жеффри Эпштэйн нь насанд хүрээгүй охидыг хүчирхийлж, бэлгийн мөлжлөгт оруулдаг сүлжээ ажиллуулж байсан нь илчлэгдэж, 2019 онд хоригдож байхдаа амиа хорлосон. Гэхдээ түүний хувьд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон бусад улс орны удирдагчид, улс төрийн өндөр албан тушаалтнуудтай ойр харилцаатай байсан нь анхаарал татдаг. Иймээс түүнийг нас барснаас хойш Эпштэйний файлууд нэрээр их хэмжээний баримтуудыг цувралаар нээлттэй болгосоор байна. Энэ дунд Эпштэйн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Х.Баттулга нартай харилцсан, мэдээлэл солилцож байсан нь тодорхой болов. ❓

Ийм учраас МАН-ын зарим гишүүн энэ асуудлыг сайтар шалгаж, сонсгол хүртэл зохион байгуулах хэрэгтэй гэж мэдэгдэв. Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Эпштэйнийг авснаас нь гаргаж ирээд сонсгол хийх юм байлгүй” гэсэн нь оргүй үг биш. Үнэндээ үр дүн гарч, ямар нэгэн зүйл баталж, нотолж чадах нь юу л бол доо. Өмнө нь МАН-ынхан хэд хэдэн удаа сонсгол зохион байгуулсан ч үр дүн гарсан нь ховор.

Гэтэл одоо Эпштэйний асуудлаар сонсгол хийгээд ямар үр дүнд хүрэх вэ? Улс төрийн зорилгоор хэн нэгнийг буруутгаж, харлуулах зорилготой л болов уу. Өөрсдийнхөө нүдний өмнөх авлигын хэргийг шалгаж чадахгүй байж алсын АНУ-д өөд болсон Эпштэйний хэргийг шалгана гэдэг ч юу л бол доо. Ээ ичиг ичиг.

Улс төр, нийгмийн долоо хоногийн тойм мэдээлэл эндээс уншина уу. 

Сэтгэгдэл