
Ерөнхий сайд Н.Учрал чөлөөлөгчийн дүрээр ажиллаж буй. Бизнесийн үйл ажиллагааг төрийн хүнд суртал, татварын дарамтаас чөлөөлж, эдийн засгаа тэлэх нь түүний дэвшүүлсэн гол уриа. Тэрээр татварын багц хуулийг өргөн барьж, 790 мянган төгрөгөөс бага орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байх, нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн босгыг 50 сая биш 400 сая болгох, аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөгөөс доош байвал албан татварыг 1 хувь болгох зэрэг өөрчлөлтүүдийг хийснээр ажлын байр хадгалагдаж, иргэдийг инфляцын өсөлтийг давж гарахад дэмжлэг болно гэж үзэж байна. Энэ дүр нь ч олон нийтэд таалагдаж буй нь гарцаагүй.

⚠️Гэвч нөгөө талд Монгол Улс мөнгөгүй болж байна. Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлэв. Тодруулж хэлбэл, Монгол Улсын зарлага нь орлогоосоо 1.4 их наяд төгрөгөөр давсан байна. Өнөөгийн нөхцөл байдал, төсвийн орлогын эрсдэлээс улбаалан ирэх намраас хэрэгжих НӨАТ-ын тухай хуулиар бага орлоготой өрхүүдэд илүү өндөр хувьтай буцаан олголт өгөх урамшууллын зохицуулалтыг хүчингүй болгож, одоогийн мөрдөж байгаа 20 хүртэл хувийн буцаан олголтын зохицуулалтыг хэвээр хадгалахаар төсөл боловсруулжээ. Энэ бол Засгийн газрын хориглогч дүр.

⚖️Нэг талдаа бүгдийг чөлөөлж байгаа мэт боловч нөгөө талаас нь харвал төсөв ачааллаа дийлэхгүй ???? Монгол Улс гал алдаж мэдэх аюултай нөхцөл байдал бодитоор нүүрлэж байна. ????Ийм учраас Засгийн газар олон нийтэд таалагдах дүрээ сонгох уу, эсвэл бодит байдалтайгаа нийцсэн хориглогч, гацаагч нэр авах уу гэдэг нь түүний сонголт.
Улс төрчийн хувьд хувийн өндөр рейтингээ хадгалахын зэрэгцээ, улс орны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, иргэдийн хүлээлтэд хүрч ажиллах амаргүй сорилт түүнийг хүлээж байна.