
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан, Оюутолгой ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Солонгоо, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нар Оюутолгой хэлэлцээр, зээлийн хүү, ногдол ашиг авах хугацаа зэрэг асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ мэдээлэлд тулгуурлан Оюутолгойд юу болсныг товчоор тайлбарлая.
❓Тэгвэл бид яагаад ногдол ашиг хүртэж чадахгүй байна вэ?
Монголчууд “Рио Тинто”-гийн талтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа Монголын тал 34 хувийн хувьцааг эзэмшиж, хөрөнгө оруулагч тал 66 хувийг эзэмшихээр тохиролцсон байдаг. Энэ нь Монголчууд шууд л 34 хувийн ашгаа хүртээд зүгээр сууна гэсэн үг биш. Хувьцаа эзэмшигчийн хувьд эхлээд 34 хувийн зардлаа гаргана гэсэн үг. Гэвч бидэнд мөнгө байгаагүй учраас бүх зардлаа хөрөнгө оруулагч талаас зээлсэн. Ингээд хөрөнгө оруулагч бүх зардлаа хариуцаж, Оюутолгойг ашиглалтад оруулсан учраас одоо ашгаа хүртэж байна.
Оюутолгой ХК-ийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, АМНАТ, менементийн төлбөр зэрэг зардлыг нь хасаж тооцоход жилд 4 тэрбум орчим ам.долларын ашиг олж байна. Энэ ашгаараа уурхайг ашиглалтад оруулахад гаргасан зардлаа нөхөхөөс гадна, гадны банкуудаас авсан зээлээ дарж эхэлсэн. Энэ дунд Монгол Улсын зээл ч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголын талд ногдох ашгийг энэ бүх зээлийг дарж дууссаны дараа өгч эхэлнэ.
Монгол ардын үлгэрт тэмээ эврээ хүлээж алсыг ширтдэг гэдэг. Оюутолгойн лого нь ногдол ашгаа хүлээж буй Монголчуудыг бэлгэдсэн байж магадгүй…анхнаасаа л ????????
Одоогоор Оюутолгой ХК төслийн санхүүжилт 3,792 сая ам.доллар, спонсорын давуу эрхтэй зээл 1,614 сая ам.доллар, урьдчилаа төлбөрийн гэрээ 1,624 сая ам.доллар , хувьцаа эзэмшигчдийн зээл 12,541 сая ам долларын зээл нийт 20 тэрбум ам долларын өр төлөхөөр байна. Хувьцаа эзэмшигчдийн зээл нь Монгол Улсад шууд хамаарна. Энэ зээлийн хүү /хүүгээс хүү давхар тооцдог/ нэмэгдсээр өдөрт 13-15 тэрбум төгрөг хуримтлагддаг бөгөөд жилд 1,4 тэрбум доллароор нэмэгдэж байна.
Ийм учраас Оюутолгойтой хэлэлцээр хийж буй Засгийн газар үүн дээр анхаарч, зээлийн хүүг бууруулахад онцгой анхаарах шаардлагатай. Саяхан Засгийн газар менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулахаар болсон гэж зарласан. Менежментийн төлбөр нь үйл ажиллагааны зардал болон тонох төхөөрөмжийн зардлын 6 хувь нь байдаг. Энэ нь ойролцоогоор 150 сая ам.доллар болно. Үүний 50 хувь 70-75 сая ам.доллар болох бөгөөд Монголчуудын 2033 оноос ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулж чадахгүй, бага хэмжээний үнийн дүн гэдгийг онцолж байна. ⚠️Иймээс Засгийн газар өнөөдрийн жижиг ашигт хуурталгүйгээр ногдол ашиг хүртэх хугацаагаа наашлуулахын тулд, зээлийн хүүг бууруулж, ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулахад гол анхаарлаа хандуулах шаардлагатай.