МАН доторх сөрөг хүчин “Оюутолгой” фракц
2026-06-04

Уг нь Ардчилсан нам албан ёсны сөрөг хүчин. Гэхдээ тэд өөрсдийн сөрөг хүчээ эрх баригчдад өргөсөөр сонгуульт хугацаа нь талаасаа өнгөрч байна. Өнгөн дээрээ хүчтэй сөрөг хүчний дүр эсгэдэг ч хөшигний ард эрх баригч МАН-ын дотоод тэмцэл, хагарал хуваагдалд хүч нэмж, хоёр ч Засгийн газар огцроход гол үүрэг гүйцэтгэв. Тэд өөрсдийгөө чухам улс төрийн уран нүүдэл хийсэн хэмээн хөөргөж, ирэх сонгуулийн ялалтыг сэрүүн зүүдэлж байна. Гэвч тэднийг сөрөг хүчнээр сонгосон иргэдийн амьдрал ахуй, улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн. Энэ хүнд байдлыг даван туулж, иргэдийн амьдрал ахуйг өөд нь татахад сөрөг хүчний дуу хоолой хэрэгтэй ч тэд долоо хоногт нэг удаа сүржин мэдэгдэл хийхээс хэтрэхгүй байгаа нь харамсалтай.

Харин сүүлийн үед МАН дотроос шинэ “сөрөг хүчин”-ий дуу хоолой сонсогдох болов. Тэд бол экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн найзууд. Саяхан л Л.Оюун-Эрдэнийг тойрон хүрээлж явсан МАН-ын олон хүн цагийн аясаар хувирч, шинэхэн Ерөнхий сайд Н.Учралтайгаа дөрөө харшуулж явна. Харин найзууд нь бүгд албан тушаалаасаа буусан ч бууж өгөхгүй, үргэлжлүүлэн тэмцэхээр шийдсэн бололтой. Унасан бөх ууртай гэгчээр экс Ерөнхий сайд найзуудаараа дамжуулан шинэ Засгийн газрын ажлыг гацаах, харлуулах ажлыг хөшигний араас удирдаж байж ч магадгүй.

May be an image of one or more people and text that says "Cale ХАЛуУН СЕДЭВ: ОЮуТолгойн ХОЛЕЛцоЕРЕЕС РИО тиНтО ЮУ XYCOX БАЙНА, БИд ЮУ ABAX BD? Рио Тинтогийи удирдлагын баг Oloy толгойн чухал холэлцэор ериуулж байгаа ห сотгуул, тоймч бухнийг энохуу яВДЛЫг илуу гуизгий онщгоес сурвалжиахад туслах "Челеет егеоний уулзалт"-д -Д урьж байна. Э. Баясгалан ("Oloy голгой" мутаигой"хХК-нймТУЗ-йи ХХК-ийн ТУЗ-ийн гншуунасан) Б. Б.Солонгоо (эГуЭГ горуууга ขดองนววม 고ps acan асан, OT тоелий сарийн spsaa сгийн нЙн сарини ларга ареяасан! Баасан гараг (5/29) еглее 9 цагт Ο. Батнайрамдал (УИХ-Ын гишуун) NEWS CAFE 94185708,77727719 5708, 7772 7719 9418"

Гэхдээ энэ чухал биш. Хамгийн гол нь “Оюутолгой” фракцынхан үнэнийг хэлж байна уу, эсвэл худлаа попорч байна уу гэдгийг ялгаж салгах нь чухал. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан, Оюутолгойн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Солонгоо нар Оюутолгойд өнгөрсөн хугацаанд болж өрнөсөн үйл явдал, энэ удаагийн хэлэлцээрт юуг анхаарах тухай удаа дараа ярьж, мэдээлж байна. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хууль өргөн барьж, зэсийн АМНАТ-ыг гурав дахин бууруулах гэж байгаа нь гадны хөрөнгө оруулагчдын талд үйлчилсэн Монгол хохиролтой өөрчлөлт болно гэж өчигдөр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа нар мэдээлэл хийв.

Энэ мэтээр Засгийн газрын бодлого шийдвэр, үйл ажиллагааны алдаа дутагдал бүрийг цаг алдалгүй мэдээлэх шинэ “сөрөг хүчин” мэндэлж байна. Тэд анх Оюутолгой хэмээн хэлд орсон тул “Оюутолгой” фракц гэж нэрлэе. Харин Ардчилсан намынхан хөрсөн дээрээ буухгүй бол сөрөг хүчний байр сууриа алдаж мэдэхээр байна шүү.

 

Сэтгэгдэл