Чуулган: Скүүтэр, мопедийг тээврийн хэрэгслийн хуулиар зохицуулна
2026-06-04

УИХ-ын чуулганы  үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлгийг хийлээ. Цахилгаан скүүтер, мопед, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлох эрх зүйн зохицуулалтууд энэ хуулийн төсөлд багтсан юм. 

2022-2024 оны эхний 7 сарын байдлаар унадаг дугуй, цахилгаан скүүтер, цахилгаан дугуй /суррон/-наас үүдэлтэй 206 зам тээврийн осол бүртгэгдэж байсан бол 2025 оны эхний 4 сарын байдлаар 985 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Үргэлжлүүлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсөвт өртгийн үндэслэлгүй өсөлтийг бууруулах, зогссон болон үр ашиггүй төслүүдийг эрэмбэлэх, төлөвлөлт болон шийдвэр гаргалтыг ил тод, өгөгдөлд суурилсан болгох, мөн төсвийн сахилга бат, хариуцлагыг бэхжүүлэх зорилготой “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 2017-2025 онд Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж нас барсан 26, энгийн эмийг мансуурах зорилгоор урвуулан хэрэглэж нас барсан 11, мөн ахуйн хэрэглээний газ хэрэглэсний улмаас нас барсан 12 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн дээр дурдсан хугацаанд нийт 17 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис хураагджээ.

Эх сурвалж: МАН-ын бүлэг

Сэтгэгдэл