
111.3.Аймаг, Нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 1311дүгээр зүйлийн 131.2.5, 131.2.6-д заасан асуудлаар харьяа нутаг дэвсгэртээ захиргааны хэм хэмжээний акт гаргаж, хэрэгжилтэд хяналт тавина.
121 дүгээр зүйл.Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, хориглох зүйл
121.1.Монгол улсын нутаг дэвсгэрт цахилгаан дугуй, цахилгаан скүүтэрийг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.
121.2.Техникийн дээд хурд нь энэ хуулийн 3.1.13-т зааснаас илүү хурд бүхий цахилгаан дугуйг Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу мотоцикл ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, 18-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.
121.3.Цахилгаан дугуй, цахилгаан скүүтэрийн жолооч нь нийтийн эзэмшлийн замаар зорчих эрхтэй.
121.4.Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явна. Хэрэв унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд дараах замаар явж болно:
2 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дах заалтын “мопед” гэсний дараа “цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээс” гэж, 3.1.11 дэх заалтын “мопед” гэсний дараа “цахилгаан дугуй, цахилгаан скүүтер” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “механикжсан тээврийн хэрэгслийг” гэснийг “механикжсан тээврийн хэрэгсэл, нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг” гэж өөрчилсүгэй.