
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 6 дугаар сарын 8-12-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 542 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 460 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 82 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Төрийн тусгай хамгаалалтын газар, Тавантолгой төмөр зам ХХК, Эрдэнэс тавантолгой ХК, Бэрх хотын Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 4 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.
Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар