
УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томиллоо.
Иймээс өчигдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Г.Ганбаатар, Ц.Баатархүү, Д.Ганбат, Х.Баасанжаргал, Б.Жаргалан, Х.Ганхуяг нар нэр дэвшигчдээс сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сонгогчдын ирц, оролцоог нэмэгдүүлэх, СЕХ-ны гишүүд нь угаасаа сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог байгууллагуудын удирдлага байдаг болохоор томилгоог хялбарчлах, сахилга, хариуцлагыг чангатгах зэргийг тодруулж, байр суурь илэрхийллээ. Нэр дэвшигчид гишүүдийн асуултад хариулсны дараа нууц санал хураалт явуулж дэмжсэн юм.