
Сэргээгдэх эрчим хүчний төслийн шалгаруулалт, үнийн дуудлага худалдаа буюу Монгол Улсын эрчим хүчний салбарын анхны аукционыг 2026 оны зургадугаар сарын 18-нд зохион байгууллаа.
Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний хуралдаанаар Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол баталж, Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий гэсэн 5 аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслийг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Төсөлд 100 гаруй компани сонирхлоо илэрхийлснээс 19 компани сонгон шалгаруулалтад оролцлоо.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт хэрэгжих 20 МВт НЦС болон 15 МВт/40 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем төслийн бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд "Ар Жей И Монголиа" ХХК болон "Runxin Capital Holdings" Co.,Ltd” компанийн түншлэл 7.8 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.

Шалгарсан компаниудтай энэ сард гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Энэ онд багтааж нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.