
Аймаг сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль өчигдөр боллоо. Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль товлон зарласан. Сонгуульд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 99 нэр дэвшигч өрсөлдөж санал хураалтын урьдчилсан дүн гарлаа.
Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн ялалт, АН нам 17 мандат буюу 36.9 хувийн ялалт, ХҮН нам 1 мандат 0.2 хувийн ялалт, бие даагч 2 мандат буюу 0.4 хувийн ялалтыг тус тус авсан байна.
Эх сурвалж: МАН-ын Удирдах Зөвлөл