
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгууллаа.
Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А-1/482 тоот албан бичгээр ирүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Төв банкны Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хүсэлт буюу нэр дэвшигчийн тухай товч танилцуулга:
Сонсголын үеэр оролцогчид болон УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авлаа. Нэр дэвшигч Э.Анар нь Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах ажлыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж танилцууллаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо үдээс хойш хуралдаж, нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, шийдвэрээ гаргахаар төлөвлөж байна.