
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны нууц санал хураалтад оролцсон 103 гишүүний 75 нь дэмжсэн тул Н.Мягмарын Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томиллоо.
Тэрбээр 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтэн, газрын дарга, 2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, 2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-д менежер, 2012-2014 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2014-2016 онд АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консул, 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн менежер, 2018-2023 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга, 2023-2024 онд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын дарга, 2024-2026 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2026 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байна. Нэргүй Мягмарын төрийн албанд удирдах албан тушаал хашиж байсан, мэргэжлийн өндөр боловсрол мэдлэг, мэргэшлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлагыг харгалзан СЕХ-ны даргаар томилуулах саналыг оруулж байна гэлээ.