
Өчигдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын найман цагт бүрэн бүрэлдэхүүнээр ажилласан байна. Тухайлбал, төв болон салбар эмнэлгийн амбулаторийн тасгаар нийт 184 хүнд үзлэг, 150 хүнд боолт эмчилгээ хийсэн бөгөөд яаралтай мэс засал 4, төлөвлөгөөт 67 мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Түүнчлэн хэвтэн эмчлүүлэх тасгуудад нийт 565 өвчтөн байснаас шинээр 20 хүн ирсэн бол, 167 өвчтөн эмнэлгээс гарч, өдгөө 417 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн Эрчимт эмчилгээний тасагт нийт 22 өвчтөн байгаагаас насанд хүрэгсэд 17, хүүхэд 5 байна.

Дашрамд дуулгахад, үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 2026 оны долдугаар сарын 10-наас 13-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 2006 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 1251, 0-18 насны хүүхэд 755 байна.
Баярын наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 370 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 230, 0-18 насны хүүхэд 140 байна. Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 74 байгаагаас 0-9 насны хүүхэд 13, 10-18 насны хүүхэд 21 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн таван хүүхэд байгаа юм.
Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв