Монгол Улсад 1993-2017 оны хооронд Ерөнхийлөгчийн сонгууль нийт долоон удаа зохион байгуулагдаж, 16 хүн нэр дэвшиж байснаас 5 хүн Ерөнхийлөгчөөр сонгогдон төрийн тэргүүнээр ажиллаж байжээ. Ерөнхийлөгчийн сонгууль бол нэг талаас төрийн тэргүүнээ сонгох, нөгөө талаас иргэд төрийг удирдах хэрэгт оролцож байгаа ардчиллын нэг хэлбэр юм.
Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн уриа үг, авсан саналын хувь, сонгогчдын ирцийн мэдээллийг хүргэе.