Старс худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ
2026-07-24

Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хороо  “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан галын тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа. Алба хаагчдыг очиход тус рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 метр.квадрат террас болон 800 метр.квадрат үйлчилгээний талбай бүхий рестораны 72метр.квадрат гал тогооны хэсэгт гал гарсан байжээ.

Гал түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10,14 дүгээр ангийн 30 орчим алба хаагч, гал унтраах зориулалтын 7 автомашинтайгаар зохион байгууллаа. Гал түймрийн шалтгаан, нөхцлийг холбогдох байгууллагын ажилтнууд тогтоохоор ажиллаж байна.

May be an image of text that says "K 주 〒"

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

 

Сэтгэгдэл