
НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF), Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (IOM), Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв хамтран 2024 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн хүүхдүүдийн нөхцөл байдлыг судалжээ. Судалгаанд 500 өрхийн 961 хүүхэд хамрагдсан бөгөөд өрхийн судалгааг хүүхдүүдийг хамарсан этнографийн судалгаа, бүлгийн ярилцлагаар баяжуулсан байна.
Боловсролын төлөө: Өрхүүдийн Улаанбаатар руу шилжин ирсэн хамгийн түгээмэл шалтгаан нь боловсрол (39.2%), удаах нь ажил эрхлэлт (35.0%) байв. Өөрөөр хэлбэл, шилжилт хөдөлгөөний цаана зөвхөн ажил хайх бус, хүүхдэдээ илүү сайн боловсрол эзэмшүүлэх хүсэл хүчтэй байна.
Хот руу шилжих нь хүүхдэд илүү олон боломж нээж байгаа ч орон байр, сургуульд дасан зохицох, хамгаалал, чөлөөт цаг, сэтгэл зүйн дэмжлэгийн шинэ хэрэгцээг дагуулж байна.
Судалгааны дэлгэрэнгүй үр дүнтэй танилцах бол энд дарна уу.