
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Олон улсад геополитикийн бэрхшээлтэй байдал үргэлжилж буй энэ цаг үед газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд техник, тоног төхөөрөмж, технологийн багц байгууламжууд үе шаттайгаар нийлүүлэгдэж, угсралтын ажил эрчимтэй өрнөж байна гэж мэдээллээ.
Дотооддоо газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, импортын хамаарлыг бууруулах стратегийн өндөр ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлахад УИХ, Засгийн газраас онцгой анхаарч холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган ажиллаж байна. Мөн дотоодын газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх хүрээнд Петрочайна компанитай үүсээд байсан 30-д жилийн маргааныг шийдвэрлэх тусгайлсан эрх зүйн орчин бий болгож маргааныг шийдвэрлэж олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэж онцоллоо.