Нийт нутгийн 55 хувьд бэлчээрийн ургамал сайтай байна
2026-08-04

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэгийн  Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан мэдээгээр долоодугаар сарын 31-ний байдлаар бэлээрийн ургамал нийт нутгийн 55 хувьд сайн, 40 хувьд дунд, 5 хувьд муу байна.

Үүнд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн цөөн, Ховд, Завхан, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумын нутгаар муу. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Булган, Хэнтийн зарим, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай, Дундговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутагт дунд зэрэг байна.

Мөн долоодугаар сарын 25-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургац төвийн болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар 4.1-16.9 ц/га, тал хээр, говийн нутгаар 0.1-4.0 ц/га байв. Ургацыг өмнө жилийн мөн үетэй харьцуулбал, Төвийн ихэнх, Сэлэнгэ, Дархан-Уулын зарим нутгаар өмнө жилээс ахиу бол Архангайн зарим нутгаар өмнө жилээс бага, бусад нутгаар ойролцоо байна.

Сэтгэгдэл