
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.05/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. Монгол Улс 2026 оны 08 дугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаар баталгаажуулж, гэрээ хэлцэл хийлээ.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Шатахуун түлш бол айл өрх бүрийн асуудал. ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс орохгүй. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохирлоо. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас Монгол Улсад ирэх сөрөг нөлөөг бага байлгахын төлөө Засгийн газар бүх шатанд ачаа үүрнэ. Шатахуунаа хэрхэн нөөцөлж, түгээж байгаагаа иргэдэд ил тод мэдээл. Мэдээлэлтэй иргэд ажил, амьдралаа төлөвлөнө” хэмээлээ. 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулах барих ажлын явцын талаар иргэдэд болон Засгийн газарт тогтмол мэдээлэл өгөхийг мөн үүрэг болголоо.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор,

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй
“Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хэмнэлтийн горимд шилжсэн Засгийн газрын тогтоолоор, төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилт зэргийг хэвийн олгохоор шийдвэрлэв.
Харин,
Хэмнэлт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, ханиад томуутай тэмцэх гэх мэт зайлшгүй ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлов. Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүртээ 20 хувийн урсгал зардлын хэмнэлт гаргах, нөхөн томилгоо хийхгүй, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээнээс татгалзах, төрийн албанд шинэ албан тушаал үүсгэхгүй байх, тог цахилгаан, дулаанаа хэмнэх, хурал, сургалтаа цахимд шилжүүлэхээс гадна төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах хэмнэлтээ үргэлжүүлэхийг үүрэг болголоо. Төсвийн сахилга бат сайжирч, нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд хязгаарлалтыг үе шаттай сулруулна.

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно
“Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдаж, хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Нөөцийн махны гол асуудал нь бэлтгэхээс эхлээд худалдан борлуулах хүртэл бүх шатанд хяналтын тогтолцоо сул явжээ. Тухайлбал, 2025 онд 5016 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр ААН-үүдтэй гэрээ хийж, зээлийн хүүгийн хөнгөлөлт өгсөн. Гэсэн ч хаврын улиралд зах зээлд гаргахаар төлөвлөсөн 720 тонн махны нийлүүлэлт хийгдээгүй, 3203 тонн мах цахим төлбөрийн баримттай, үлдсэн махыг төлбөрийн баримтгүй болон хэт өндөр дүнгээр борлуулсан зөрчил илэрчээ. Тиймээс бүртгэлийг цахимжуулах Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Нөөцийн махыг цахим системд бүртгэж, ил тод болгосноор мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно. Хөнгөлөлттэй зээл аваад зориулалтын бусаар зарцуулдаг байдлыг арилгахаас гадна хүртээмж нэмэгдэх, өрсөлдөөн бий болох давуу талтай. Иргэд агуулах, үйлдвэрүүдээс махаа шууд худалдан авах, малчид системээр дамжуулан эцсийн хэрэглэгчид борлуулахаас гадна төр нөөцийн мах бэлтгэж зах зээлд тодорхой бус байдал үүсгэх бус тогтолцоог ил болгож, олон оролцогч бүхий, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоно гэлээ. Түүнчлэн, стратегийн бусад бараа, бүтээгдэхүүн буюу түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зоорь, агуулах барих ААН-д хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт эдлүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар /COP17/ бага хуралд Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох бага хурлаар “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм. Тус төлөвлөгөө нь,

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа
“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах” журмыг Засгийн газраас баталлаа. Олон улсын байгууллага болон ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн гадаад үйлдвэрлэгчээс зайлшгүй шаардлагатай стратегийн 16 төрлийн эм, 4 нэрийн гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX факторыг худалдан авснаар улсын төсвөөс 3.15 тэрбумын хэмнэлт хийж, 10+1 хувийн ашигтай худалдан авалт хийжээ.
Нэгдсэн худалдан авалт нь олон улсад өргөн хэрэглэгддэг загвар бөгөөд БНСУ, Япон, Сингапур, Шинэ Зеланд улс гэхэд улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эмээ худалдан авдаг аж. Нэг эх үүсвэрийн худалдан авалтын гол давуу тал нь бөөний үнийн хөнгөлөлт эдэлж, улсын төсвийг хэмнэх, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай үйлдвэрээс боломжийн үнээр авах, зах зээлд ховорддог эмийн хангамж тасрахгүй байх давуу талтай. Хамгийн чухал нь чанаргүй болон хуурамч эмийн эрсдэлээс бүрэн хамгаалж, эмийн үнийн өсөлтийг бууруулснаар иргэдээ санхүүгийн дарамтаас чөлөөлөх боломжийг бий болголоо.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар