Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын хурлаар холбогдох газрууд ажлын үр дүнгээ танилцуулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зүгээс үүрэг чиглэл өглөө.
2026.08.05-ны өдөр ШТС-уудаас АИ-92 автобензин авсан иргэдийн 14 хувь буюу 7000 гаруй нь тухайн өдрөө дахин авсан байна. Автомашины тэгш, сондгой дугаараар АИ-92 автобензин олгох шийдвэр хэрэгжүүлснээс хойш сүүлийн хоёр хоног автомашины дараалал 2 дахин буурсан. Шатахуун түгээх станцуудаар дизель түлш хэвийн олгогдож байгаа бол АИ-92 автобензинийг хяналттай борлуулж байна.
- Шуурхай штабын шийдвэрээр 50,000 төгрөгийн хязгаарлалттай олгож буй буй 100 ШТС байгаа бол уг зохицуулалтыг мөрдөөгүй долоон ШТС лимитгүй АИ-92 автобензин олгосон болохыг АМГТГ-аас мэдээлэв. Эдгээр ШТС-уудад торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа.
- Шатахуун импортлогч ААН-үүд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж төр засагтайгаа хамтран ажиллахыг санууллаа. ШТС-уудын дотоод хяналт, зохион байгуулалтыг сайжруулж нэг хошуугаар бус бүх хошуугаар автобензин олгож богино хугацаанд оочир бууруулахыг үүрэг болголоо.
- Монополын эсрэг газар асуудлаас зугтаалгүй шатахуун дамлан зарж буй асуудалд хяналт тавьж, гарсан зөрчилд цагдаагийн байгууллагатай хамтран торгууль ногдуулах үүрэг чиглэл өглөө.
- Сүүлийн хоёр хоногт 106 вагон буюу 6,360 тонн АИ-92 автобензин импортоор орж ирээд байна.ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс нэмж 33 вагон буюу 1,980 тонн ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- Газрын тосны бүтээгдэхүүний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд Гадаад харилцааны яамыг анхаарал хандуулж эрчимтэй ажиллахыг үүрэг болголоо.
- Бүх төрлийн шатахууны импортод ГХЯ, ЗТЯ, БХЯ хамтран ажиллаж, шуурхай тээвэрлэх, БНСУ болон БНХАУ-аас импортлох шатахууны тээвэрлэлтийг БХЯ-ны дэмжлэгээр хийх үүрэг чиглэл өгөв.