
2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох сурагчдыг наймдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 28-ны хооронд “Е-Mongolia” системээр бүртгэж байна. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүдийг нэгдүгээр ангид бүртгэнэ. Таван настай буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
Хүүхдийн оршин суугаа хаягийн мэдээлэлд үндэслэн сургуулийн хуваарилалт хийгдэж байгаа тул 2026 оны наймдугаар сарын 24-ний 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна.
ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС