
Нээлттэй нийгэм Форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит уулзалт өчигдөр болж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Засгийн газар уг багц төслийг наймдугаар сарын 20-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд одоогоор D-Parliament системд “Өргөн баригдсан” шатанд байна.
Мөн цалин, тэтгэвэр, татаасаар дамжуулан иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах зорилго тавьсан ч бараа, үйлчилгээний нийлүүлэлт зохих хэмжээнд нэмэгдэхгүй бол эрэлт өсөж, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцлов. Түүнчлэн төсвийн зарлагын өсөлт, шинээр нэмэгдэх тогтмол зардлын санхүүжилтийн тогтвортой байдал болон төсөв, мөнгөний бодлогын уялдааг цаашид нарийвчлан үнэлэх шаардлагатай гэж үзсэн юм. Нээлттэй Нийгэм Форум уулзалтаар гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн олон нийтэд удахгүй хүргэнэ.