
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, “Алтангадас” парламентын сэтгүүлчдийн клуб хамтран сэтгүүлчдэд зориулсан хоёр дахь удаагийн сургалтыг “Нээлттэй парламент ба нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийн дэг” сэдвээр зохион байгуулав. Сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Гандулам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн А.Энхбат, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Нээлттэй парламентын газрын дарга М.Амарбаяр нар сэтгүүлчдэд сургалт явуулж, мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр УИХ-ын Тамгын газраас зарласан “Сайн парламент” сэдэвт шилдэг видео контент, нийтлэлийн уралдааны шагналыг гардууллаа. Парламентын засаглал, хууль тогтоох үйл ажиллагаа, ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцооны ач холбогдлыг олон нийтэд, зориулан мэргэжлийн түвшинд, бодит баримт, судалгаанд тулгуурлан таниулах, энэ чиглэлээр чанартай сэтгүүл зүйн бүтээлийг дэмжих зорилгоор тус уралдааныг 2026 оны 06 сарын 08-ны өдөр зарласан юм.
Уралдаанд телевиз, сайт, сонины сэтгүүлчид, контент бүтээгчдээс нийт 17 нийтлэл, 20 гаруй видео бүтээл ирүүлжээ. Хөндлөнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг эдгээр бүтээлүүдээс нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц, ойлгомжтой, шинэлэг, бүтээлч шийдэл болон удирдамжид заасан бусад шаардлагыг харгалзан тодруулсан юм.
ШИЛДЭГ ВИДЕО КОНТЕНТ төрөлд:
II байр: “Tsahiur.mn” сайтын “Цахиур” баг
III байр: “Dobu.mn” сайтын сэтгүүлч Б.Хонгорзул
Тусгай байр: ”Newsroom.mn” сайтын сэтгүүлч Б.Батцэцэг
“Zug.mn” сайтын сэтгүүлч Б.Чимэдлхам
”Subeedei.mn” сайтын сэтгүүлч Ц.Гэрэлмаа
ШИЛДЭГ НИЙТЛЭЛ төрөлд:
“UIH.mn сайтын сэтгүүлч Г.Батзаяа
“Erennews.mn” сайтын сэтгүүлч Н.Элбэгжаргал
“Bataar.mn” сайтын сэтгүүлч Д.Оюун-Ундрах
Сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр
“Ulsturch.mn” сайтын сэтгүүлч З.Батхуяг нарын нийтлэл тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.