Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа
2026-09-08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал үргэлжилж байна.

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Хоёр улсын төрийн тэргүүн “Монгол Улс, Монтенегро Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Талууд:

  • “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Монтенегро Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
  • “Дипломат сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монтенегро Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
  • “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Монтенегро Улсын Шинжлэх ухаан, урлагийн академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
  • “Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Монтенегро Улсын Их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
  • “Хамтран ажиллах тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монтенегро Улсын Эдийн засгийн танхим хоорондын санамж бичиг”-ийг монголын талаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, монтенегрогийн талаас Эдийн засгийн танхимын Дэд ерөнхийлөгч Никола Вуйович,
  • “Хамтран ажиллах тухай хоёр улсын Үндэсний радио, телевиз хоорондын санамж бичиг”-ийг монголын талаас МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл, монтенегрогийн талаас Радио, телевизийн ерөнхий захирал Борис Раонич нар солилцлоо.

Талууд өмнө нь “Үндэсний олимпын хороо хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т 2023 онд Улаанбаатар хотноо, 2025 онд “Гадаад харилцааны яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Нью-Йорк хотноо гарын үсэг зурж байжээ.

Сэтгэгдэл