
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг урьж байна. (Журамтай танилцах)
Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:
Бүртгэл хааснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон, 329 тоот, Хууль зүйн байнгын хороо (Лавлах утас: Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны референт Л.Хурцбилэг 51-262727; 99119857)
Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба
Нэр дэвшигчийн анкетын загвар эндээс үзнэ үү.