
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, орон тооны гишүүн Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарын бүрэн эрхийн хугацаа 2025 оны нэгдүгээр сарын 31-нд дууссан. Гэвч УИХ-аас тэднийг улираан томилох, эсвэл шинээр томилох эсэх талаар сонсгол хийгдээгүй, шийдвэр гараагүй бараг 2 жил болох нь. СЗХ-ны албан ёсны цахим хуудаснаас харвал Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг 2020 оны нэгдүгээр сарын 31-нд орон тооны гишүүнээр томилж байжээ. Хуулиар СЗХ-ны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа таван жил бөгөөд нэг удаа улираан томилж болдог. Бүрэн эрхийн хугацаа дууссан бол үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр мөн заасан байдаг.
⚠️Хороо нь дарга, зургаан гишүүнээс бүрдэж, асуудлаа олонхын саналаар шийдвэрлэдэг. Тиймээс байгууллагын хэвийн ажиллагаа, тогтвортой байдал, удирдлагуудын үүрэг хариуцлагатай холбоотой томилгооны асуудлыг УИХ цаг алдалгүй шийдэх шаардлагатай байна.