
УИХ-ын 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Э.Түвшинжаргал, Д.Даваа-Очир нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр зургаан жилийн хугацаатай томилсон. Мөн Д.Даваа-Очир нь УИХ-ын 26 дугаар тогтоолоор тус хорооны нарийн бичгийн даргаар ажиллах болсон.
Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийг зохион байгуулж, сонгогчдын эрхийг хамгаалах үүрэгтэй бие даасан байгууллага. Тиймээс гишүүдийн томилгоог сонгууль дөхөхөөр яаран хэлэлцэх бус, бүрэн эрхийн хугацаатай нь уялдуулан цаг тухайд нь шийдвэрлэх ёстой. УИХ нэр дэвшүүлэх, хэлэлцэх ажиллагаагаа ил тод явуулж, СЕХ-ны хэвийн, тогтвортой ажиллагааг хангах дараагийн гишүүдийг шуурхай томилох ажил хүлээгдэж байна.