
Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж байна. Иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ.
Шинэчлэгдсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна. Манай улсын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул ийнхүү татвараас чөлөөлөх шаардлагатай байгаа юм.