
Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг даваа гараг буюу 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдав. Хуралдаанаар “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 6.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэр дэвших тухай хүсэлт гаргасан иргэдийн анкет болон журмын 6.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг хянан хэлэлцлээ. Ингэхдээ, хүсэлт гаргагч бүр журмын 2.1, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, 7.2 дахь хэсэгт заасан оролцогчоор бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгасан.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах 20 иргэнийг сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэхээр тогтлоо. Үүнд: