
Зургийг: Sonin.mn
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Донровын Цогтбаатар 2025 оны нэгдүгээр сарын 8-наас зургадугаар сарын 9 хүртэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ. Төрийн албаны тухай хуулийн 11.1.8-д Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын орон тооны зөвлөхийн албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд тооцогддог. UBN.mn 2025 оны хоёрдугаар сарын 5-нд түүнийг уг албан тушаалд томилсныг мэдээлсэн бол "Зууны мэдээ" орон тооны зөвлөхөөр ажиллаж байсныг тодотгожээ.
Д.Цогтбаатар ажлын замналынхаа хамгийн урт хугацааг тагнуулын байгууллагад өнгөрүүлжээ. Тэрээр 1998–2014 онд Тагнуулын ерөнхий газарт 16 жил ажиллаж, ажилтнаас газрын дарга хүртэл дэвшсэн байна. Дараа нь 2019–2023 онд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын даргаар 3 жил 5 сар ажиллажээ.
Харин хүний эрхийн чиглэлээр 2024 оны тавдугаар сарын 31-нээс «Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо»-ны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж буйг анкетийн мэдээллээс харж болно. Д.Цогтбаатар нь 2024 онд эрүү шүүлтийн асуудлаарх УИХ-ын хяналтын сонсголд тус холбоог төлөөлж, 47 иргэний гомдлын талаар танилцуулсж байжээ.