Ерөнхий сайдын улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд горилов
2026-11-13

Зургийг: News.mn

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн улс төрийн зөвлөхөөр, 2025-2026 онд Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байсан Э.Батшугарын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан Э.Эрдэнэжамъяан ХЭҮК-ын гишүүн болохоор горилжээ.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшихээр мэдүүлсэн 20 хүнээс Э.Эрдэнэжамъян нь улс төрийн карьерын арвин түүхтэй нэгэн гэдэг нь анкетаас нь тод томруун харагдах аж. 

Тэрээр сүүлийн таван жилд намын удирдах албан тушаал хашаагүй, намын төлөөллийн байгууллагад сонгогдож ажилласан гэж анкетдаа бичжээ. Өмнө нь МАХН-ын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн МАХН-ын даргаар ажиллаж байв. 

Мөн Ерөнхий сайдын зөвлөхийн ажлын төрийн улс төрийн албан тушаалын ангилалд ордоггүй гэж анкеттаа тайлбарлажээ. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 11.1.8-д Ерөнхий сайдын орон тооны зөвлөхийг төрийн улс төрийн албан тушаалд тооцдог.

Түүнчлэн тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН - МҮАН-ын Шударга ёс эвслээс жагсаалтаар, 2020 оны сонгуульд "Та бидний эвсэл"-ээс УИХ-ын 21 дүгээр тойрог буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшиж байсан түүхтэй.

Эрх зүйч мэргэжилтэй Э.Эрдэнэжамъян өмгөөлөгч, «Эрдэнэс МГЛ»-ийн хуулийн хэлтсийн дарга, 2012–2014 онд Хууль зүйн дэд сайдаар ажиллажээ. Анкетдаа 2026 оноос Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төслийг зохицуулж буйгаа дурдсан байна.

Хүүхдийн оролцоо, хөгжлийн эрхийн чиглэлээр тэрээр Монголын Скаутын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар гурван жил, ерөнхийлөгчөөр зургаан жил ажилласан аж. Мөн 2005 онд хүүхдийн оролцооны байгууллагуудын сүлжээг санаачилж, 2026 онд Өнөр хорооллын явган хүний гарцыг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг харгалзан хэвээр үлдээхэд оролцсон гэж дурдсан байна.

Сэтгэгдэл