
Зургийг: Chig.mn
Баянзүрх дүүрэгт хүүхэд хамгааллын хэлтсийг таван жил удирдсан Цогтоогийн Үүрцайх Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний сонгон шалгаруулалтад бүртгэгджээ. Тэрээр 2020-2024 онд МАН-аас Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан намтартай.
Мөн УИХ-ын Тамгын газар, Стратеги академи, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчиллын хүрээлэнд ажиллаж байснаа нэр дэвшигчийн анкеттаа бичжээ.
Тэрбээр 2021–2026 онд Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн даргаар, мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газрын даргаар найман сар ажилласан гэжээ. МУИС-д философи, нийгмийн ухааны багш мэргэжил эзэмшиж, 2024 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйн бакалаврын зэрэгтэй төгссөн байна.
Хүүхдийн эрхийн чиглэлээр хийсэн ажлынхаа талаар тэрбээр Баянзүрх дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албыг ахалж, 2021–2025 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон 553 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн хэмээн дурдсан байна. Мөн хүүхдэд хувийн орон зайгаа таних, тусламж хүсэхийг заах «Би хэлнэ» дууны үгийг бичиж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх аян өрнүүлсэн гэжээ.