
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ гэж мэдэгдлээ. Учир нь Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Тавантолгой – Гашуунсухайн чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлсэн Бодь группээс 25 сая америк долларын хахууль авсан гэх мэдээлэл цацсан. Мөн өчигдөр Ардчилсан намын бүлгээс энэ авлигын хэрэгт нэр холбогдсон хүмүүс албан тушаалаа өгөөд шалгуулах ёстой гэж байр сууриа илэрхийлээд байсан юм.
Иймээс Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны дараа Ерөнхийлөгч албан ёсоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх боломжтой болох юм. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийг чөлөөлөхийг дэмжвэл, дараагийн төрийн тэргүүн сонгогдох хүртэл УИХ-ын дарга С.Бямбацогт үүрэгт ажлыг нь гүйцэтгэх хуультай.