NATIONAL OPINION: Монголчуудын 80% нь хавар, өвөл хүүхдээр морь унуулахыг дэмжихгүй байна
2026-11-18

National opinion буюу Монголын нийгэм, эдийн засаг, улс төр болон цаг үеийн тулгамдсан асуудлуудаар олон нийтийн санаа бодлыг сар бүр хэмждэг үндэсний санал бодлын барометр судалгаагаар хавар хүүхдээр морь унуулахыг дэмжих үү гэсэн асуултад хариулт авсан байна. Та өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаанд хүүхдээр хурдан морь унуулахыг дэмжих үү гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 75-аас дээш хувь нь дэмжихгүй гэж хариулжээ. Энэ бол Монголчууд хурдан морийг хүүхдээр унуулдаг түүхэн уламжлалтай ч хаврын хахирган, өвлийн хүйтэн цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулахыг дэмждэггүй гэдгийг харуулав.

Насны ангиллаар нь авч үзвэл 55-аас дээш насны ахмадуудын 84-92 хувь нь хүүхдээр хурдан морь унуулахыг дэмжихгүй гэсэн нь дээрх агуулгыг баталж байна. Өөрөөр хэлбэл, ахмадууд хавар, өвлийн морин уралдааныг дэмжсэнгүй.

No description available.

Хүйсээр нь авч үзвэл эрчүүдийн 29,3 хувь, эмэгтэйчүүдийг 10 хувь нь дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Харин 70-90 хувь огт дэмжихгүй гэсэн байна. Харин байршлаар нь харвал судалгаанд оролцсон Улаанбаатар хотод амьдардаг хүмүүс 77.9 хувь, орон нутгийн иргэдийн 80.3 хувь нь дэмжихгүй гэх хариултыг сонгожээ. Үүнээс харахад орон нутгийн иргэд хавар, өвлийн морин уралдааныг хотынхноос илүү хувиар дэмжихгүй гэсэн хандлагатай байгаа нь анхаарал татаж байна.

No description available.

Ийм учраас хавар, өвлийн морин уралдааныг уламжлал хэмээн мушгийн гуйвуулж, бага насны хүүхдээр хүйтний улиралд хурдны морь унуулах нь буруу. Харин үүний оронд УИХ болон Засгийн газар хүүхдийн эрхийг хамгаалах асуудалдаа анхаарч ажиллах нь чухал гэдгийг судалгаа харуулав.

 

Сэтгэгдэл
Д.Амгаланбат2026-11-18 18:2464.119.25.122
хүүхэдээр өвөл. хавар морь унуулахыг дэмжихгүй ээ